Би шинэ хоолны жор туршиж, амттай хоол хийх дуртай. Гадуур хоолонд орохдоо захиалсан хоолныхоо орц найрлагыг ихэвчлэн анхаарч хараад "Энэ хоолыг гэртээ хийж идвэл ямаршуу амттай болох бол" гэж байнга боддог. Энэ сонирхлоо дагаад гэртээ Солонгос хоолны жороор хоол хийж эхэлсэн л дээ. Анх Кимчи Жигэ хийх аргыг 3 жилийн өмнө өөрийн анхны блог дээр нийтлэж байснаа ахин энэ блог дээр нийтлэхээр шийдлээ.
Орц (1 хүний порц):
- 150гр кимчи. Сайн чанарын кимчигээр ашиглахгүй бол шөл маань усан амттай болно. Мөн кимчитэй адил хэмжээний кимчиний шүүс хэрэгтэй.
- 150гр гахайн хэрчсэн мах.
- 1 ширхэг халуун чинжүү.
- Шар сонгино (бүтэн сонгины 1/4 хэмжээтэй байхад болно).
- 1 хумс сармис
- 1 цайны халбага хар перец
- 1 цайны халбага Дашида хоол амтлагч
- Хэрвээ дүфүнд дуртай бол өөрт таалагдсан хэмжээгээр нэмж хийж болно.
2. Тогоогоо сайн халаасны дараа тосоо хийгээд гахайн махаа шаргал өнгөтэй болтол нь хуурна. Тосны хувьд амтат тос буюу Sesame Oil ашиглавал илүү амттай болно.
3. Хуурсан махан дээрээ хэрчсэн сонгино, сармис, чинжүүгээ нэмэн сонгиноо шаргал өнгөтэй болтол нь хамтад нь хуурна.
4. Кимчигээ нэмж хийгээд хуурна.
5. Хэрвээ кимчигээ зажилахад хатуу биш зөөлөн байлгахыг хүсвэл зурган дээрхтэй адил өнгөтэй болтол хуурна.
6. Тогоон дах хуургыг бүрхэх төдий хэмжээний ус хийнэ. Дээрээс нь кимчиний шүүсээ нэмнэ.
7. Шөлөндаа Дашида амтлагч, хар перцнээ хийгээд 15 минут зөөлөн гал дээр буцалгана. 8. Миний хувьд би дүфүнд дуртай болохоороо шөлөндөө дүфү хийсэн байгаа. Дүфүгээ хийгээд 2 минут орчим буцалгана.
9. Ингээд шөл маань бэлэн болно. Шөлөө чимэглэж, илүү амттай болгох үүднээс хэрчсэн ногоон сонгино эсвэл ногоон чинжүүг шөлөн дээрээ нэмж болно.
За ингээд сайхан хооллоорой.










0 comments:
Post a Comment